Нэг зураглал · 444 онол · өдөр бүр нэг нь асна
444 өдөр. Өдөр бүр нэг онол. Хүн төрөлхтөн ухамсарыг тайлбарлах гэж гаргасан хамгийн жинтэй оролдлого бүрийг ганцхан зураглал дээр багтаах аян.
Мэдрэл судлаач Robert Lawrence Kuhn (Closer to Truth нэвтрүүлгийн хөтлөгч) ухамсарын нууцыг тайлахын тулд дэлхийн шилдэг сэтгэгчидтэй 30 жилийн турш ярилцжээ. Тэрээр 2024 онд 225 онолыг багтаасан 175,000 үгтэй "A Landscape of Consciousness" хэмээх томоохон судалгаагаа нийтлүүлсэн юм. Үүнээс хойш өнөөх жагсаалт нь өссөөр өдгөө 444-д хүрээд байгаа бөгөөд цаашид ч нэмэгдсээр байх болно. Шинэ онолуудыг өөрөө бүртгэж, гараараа тоолдог учраас энэ тоо байнга хувьсаж байдаг аж. Харин таны харж буй энэхүү сайт бол уг зураглалын монгол хувилбар юм.
Бие биетэйгээ огт авцалдаж өгөхгүй хоёр гарцаагүй үнэн бий: (1) Надад мэдрэмж төрж байна — энэ бол орчлонгийн хамгийн эргэлзэж боломгүй, баттай үнэн. (2) Физикийн шинжлэх ухаан хаашаа л харна, зөвхөн тэгшитгэлд захирагдсан бөөмсийг л олдог бөгөөд тэдгээр тэгшитгэл дотор хаана нь ч мэдрэмж гэх зүйл байдаггүй. Энэхүү 444 онол бүр ердөө ганцхан асуултад хариулах гэж тэмүүлдэг: Энэ хоёр үнэн нийлж ямар дүгнэлтэд хүрэх буюу аль үнэн нь нөгөө үнэнээ тайлбарлаж чадах хамгийн суурь үнэн бэ?
Дээд хэсэг нь 100% материйг л хүлээн зөвшөөрөх онол бол доошоо явах тусам материйг үгүйсгэж, ухамсар, мэдрэмжийг чухалчилж эхэлнэ. Аль нэг ангилал дээр нь дараад гүнзгийрүүлж судлаарай. Улаанаар анивчих цэг = тухайн онолын тухай дугаар хэдийнээ цацагдсаныг илтгэнэ. ? = хараахан дэлгэгдээгүй байгаа онолууд. Онол бүр өөрийн гэсэн хаягтай (жишээ нь: 3.7) тул шууд хуваалцах боломжтой.
Жавхаа — @jikarusan. Instagram дээр өдөр бүр нэг онол. Эх сурвалж: Kuhn-ий "A Landscape of Consciousness" болон Consciousness Atlas өгөгдлийн сан.